• Бидний тухай
  • ESHOP
  • МЭДЭЭ
  • АЖЛЫН БАЙР
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • Сүлжээ, холбооны дэд бүтэц

    СҮЛЖЭЭ ДЭД БҮТЦИЙН ШИЙДЭЛ

    Барилгын сүлжээ, холбоо дохиоллын системүүдийг монгол болон олон улсын стандарт, норм дүрмийн дагуу төлөвлөж, зураг төсөл шийдлийг оновчтой боловсруулж, суурилуулалтыг гүйцэтгэх нь системүүдийн найдвартай ажиллагааг хангах, урт хугацаанд өргөтгөл шинэчлэлт хийхэд чухал үүрэгтэй байдаг.

    Мэдээлэл, холбоо дохиоллын системүүдийг нэг дор шийдэн, нэгдсэн дэд бүтцээр зангидах Structured Cabling System (SCS) буюу Сүлжээ  дэд бүтцийн шийдлийг танилцуулж байна.

    Сүлжээ, дэд бүтцийн шийдэл нь бүх төрлийн барилга, ялангуяа мэдээллийн технологийн олон төрлийн шийдэл ашиглах хэрэгцээ өндөртэй барилгуудад нэн шаардлагатай байдаг. Бид Cүлжээ дэд бүтцийн шийдэл, суурилуулалтыг 10 гаруй жилийн туршлагатай чадварлаг инженерүүдийн багаар хэрэглэгчдэдээ хүргэж байгаадаа баяртай байна. Хэрэглэгч, захиалагч байгууллагын барилгын зураг төсөл, хүсэл сонирхолд тулгуурлан тохирсон кабелын системийг төлөвлөх, зураг төсөл, нарийвчилсан дизайн, шийдэл гаргахаас эхлээд, барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан сүлжээ, дэд бүтцийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэдэг.

    Харилцаа холбооны дэд бүтэц:

    Харилцаа холбооны дэд бүтэц гэдэг нь хувь хүн, төхөөрөмж, системүүдийн хооронд мэдээлэл, өгөгдөл солилцох боломжийг олгодог систем, технологийг хэлнэ. Үүнд дуу хоолой, видео, өгөгдөл дамжуулахад ашигладаг төрөл бүрийн холбооны суваг, протокол, төхөөрөмжүүд багтана.

    Бат бөх, найдвартай сүлжээ, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц нь мэдээллийн технологийн систем, дата төв, холбооны сүлжээ болон бусад технологиос хамааралтай орчныг үр ашигтай, аюулгүй ажиллуулахад маш чухал юм. Энэ нь тасралтгүй холболт, өгөгдөл дамжуулах, эрчим хүчний хуваарилалтыг дэмжиж, байгууллагуудад дижитал эрин үед үр дүнтэй ажиллах боломжийг олгодог.

    Харилцаа холбооны дэд бүтцийн гол элементүүд нь:

    Телефон утасны систем:

      Уламжлалт буюу VoIP (Интернэтээр дамжуулах протокол) системүүд нь сүлжээгээр дуу хоолойгоор харилцах боломжийг олгодог.

    Видео хурлын систем:

      Алсын оролцогчдын хооронд бодит цагийн видео болон аудио харилцаа холбоог хангах технологи.

    Мессеж болон хамтын ажиллагааны платформууд:

      Шуурхай мессеж, имэйл, файл хуваалцах, хамтран ажиллах ажлын талбарт зориулсан хэрэгсэл, програмууд.

    Нэгдсэн харилцаа холбоо:

      Дуу хоолой, видео, мессеж, оролцоо зэрэг өөр өөр харилцааны сувгуудыг нэг платформд нэгтгэсэн нэгдсэн шийдэл.

    Интернэтийн үйлчилгээ:

      Интернэтийн холболт ба интернетийн үйлчилгээ үзүүлэгчдээс (ISP) дэлхий нийтийн харилцаа холбоо, онлайн нөөцөд хандах боломжийг олгох үйлчилгээ.

    СҮЛЖЭЭ ДЭД БҮТЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

    Босоо кабелын холболт

    Босоо кабелын холболт нь үндсэн техникийн өрөөг дундын техникийн өрөөтэй холбох, төв оффисын байрыг салбар компаниудтай холбох кабелын систем юм. Энэ систем нь сүлжээ дэд бүтцийн чухал хэсэг бөгөөд барилга хооронд газар доор, сувагчлал, агаараар гэх мэт кабелын замчлалаар хийгддэг.

    Кабелын замчлал сувагчлалын шийдэл

    Энэ систем нь бүх төрлийн кабелын замчлал сувагчлалыг хангах ба кабелын гадна нөлөөнөөс гэмтэхээс хамгаалж, эмх цэгцтэй байдлыг хангана.

    Техникийн өрөөний шийдэл

    Техникийн өрөө нь сүлжээний гол төхөөрөмжүүдийг байрлуулдаг, тэдгээрийг хамгаалж, зохистой ажиллах, эцсийн хэрэглэгчдэд сайн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг хамгийн чухал объект юм.

    Хэвтээ кабелын холболт

    Хэвтээ кабелын холболт нь ажлын байр (эцсийн хэрэглэгч) болон тусгай зориулалтын мэдээлэл, холбооны төхөөрөмж (IT)-үүдийг нэгдсэн системд холбох холболтыг хангана. Бид эмнэлэг, сургууль, оффис, зочид буудал, банк, үйлдвэр, шүүх, нийгмийн хамгааллын төв, олон нийтийн барилга, нисэх буудал, агуулах, дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн зэрэг газарт суурилуулсан туршлагатай.

    БИДНИЙ ТҮНШҮҮД

    Үнийн санал авах