• Бидний тухай
  • ESHOP
  • МЭДЭЭ
  • АЖЛЫН БАЙР
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • Барилгын удирдлагын систем (Building Management System)

    Үйлдвэрлэлийн процессыг автоматаар хянаж удирдана. Ингэснээр хүн хүч, тээврийн зардал, түүнд зарцуулах цаг хугацааг хэмнэнэ

    Барилгын менежментийн систем

    Манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхий нийтийн жишиг болсон барилгын дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж байна. Үүний тод жишээ нь ухаалаг барилгын систем буюу барилгын менежментийн систем юм

    Барилгын цахилгаан, ус, дулаан хангамж, салхивч, хөргөлт, агааржуулалт зэрэг барилгын дэд бүтцийн системүүд нь хоорондоо хамааралгүй, механик ажиллагаатай байсан бол одоо нэгдсэн удирдлага бүхий автомат системд шилжиж байна. Үүний үндсэн гол зорилго нь энергийн хэмнэлттэй зөв зарцуулалтаар тав тухтай байдлыг хангах явдал юм.

    Дижитал Повер компани 2012 оноос эхлэн дэлхийд ухаалаг барилгын технологиор тэргүүлэгч Siemens корпорацын албан ёсны түншээр, 2018 оноос Францын Schneider Electric-тай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн инженерүүдийг барилгын автоматжуулалтын системийн сургалтуудад бүрэн хамруулж, албан ёсны сертификат эзэмшүүлэн, Барилгын Менежментийн Систем (БМС)-ийн төслүүдийг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ туршлага дээрээ суурилан Монголын зах зээлд мэргэжлийн түвшинд шийдэл боловсруулж, төслийг удирдан гүйцэтгэж, олон улсын стандартын дагуу суурилуулалт тохиргоо хийж хүлээлгэн өгөхөөс гадна суурилуулалтын дараах найдвартай ажиллагааг бүрэн хангах, сервис үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлнэ.

    Барилгын менежментийн системийн
    доор удирдагдах системүүд

    Автомашин зогсоолын систем

    Гал хулгайн дохиоллын төрөл бүрийн системүүд

    Гэрэлтүүлэг, гэрлийн удирдлага

    Камерын хяналтын систем

    Халаалт, салхивч, хөргөлтийн систем (HVAC)-ийн удирдлага, хяналт

    Хурлын өрөөний систем

    Цахилгаан хангамжийн хамгаалалт, хяналт, удирдлага

    Нэвтрэх хяналтын систем

    МАНАЙ ХЭРЭГЛЭГЧИД

    БАРИЛГЫН АВТОМАТЖУУЛАЛТ

    БҮРДЭЛ ХЭСГҮҮД: 

    • Барилгын удирдлагын систем (Building Management System ) 
    • Гэрэлтүүлгийн удирдлага 

    ХИЙГДЭХ АЖЛУУД: 

    • Оновчтой шийдэл гаргах 
    • Системүүдэд тохирсон шилдэг брендүүдийг санал болгох 
    • Шаардлагатай системүүдийг суурилуулах 
    • Системүүдийг интеграцчлах 
    • Туршилт, тохиргоо

    Барилгын автоматжуулалтын нэгдсэн систем

    • Галын дохиоллын систем
    • Аюулгүй байдлын шийдэл
    • 24/7 Хяналт удирдлагын дэлгэцийн шийдэл
    • Гэрэлтүүлэг
    • Лифт цахилгаан шат
    • Дотуур холбоо /PBX/
    • Нэвтрэх хяналтын систем
    • Сүлжээ, дэд бүтцийн шийдэл
    • Дулаан, хөргөлтийн систем
    • Цахилгаан эрчим хүчний систем

    Барилгын удирдлагын систем (BMS)

    Үйл ажиллагааны хялбар байдал
    /Хэрэглэхэд хялбар хэрэглэгчийн интерфэйс/

    Нээлттэй интерфэйс
    /Бүх протоколыг багтаасан (KNX, Modbus, BACnet,…)/

    Дэд бүтцийн өртөг бага
    /Нэг цэгээс удирдах хянах боломжтой/

    Ил тод байдал
    /Дэлгэрэнгүй тайлан мэдээ/

    Хурдан хугацаанд, зөв шийдвэр гаргалт
    /Хялбаршуулсан нөхцөлт тохиргоо/

    Бага зардал, тав тух
    /Барилгын удирдлагын өндөр функцууд/

    Барилгын удирдлагын систем

    BMS-Барилгын нэгдсэн удирдлага хяналт

    • Гэрэлтүүлэг
    • ХАС
    • Эрчим хүч
    • Аюулгүй байдал
    • Хамгаалалт
    • Гуравдагч интеграцчлал

    Холбогдох /аюулгүй байдлын удирдлагад/

    • Аюулгүй байдал
    • Хамгаалалт
    • Гуравдагч интеграцлал

    Холбогдох /барилгын автоматжуулалтад/

    • Гэрэлтүүлэг
    • ХАС
    • Гуравдагч интеграцчлал

    Холбогдох /цахилгаан хангамжийн програмд/

    • Гэрэлтүүлэг
    • Эрчим хүч
    • Гуравдагч интеграцчлал

    Холбогдох /Гуравдагч интеграцчлалын/

    • Гуравдагч интеграцчлал

    ДАВУУ ТАЛУУД

    Түрээслэгч болон оршин суугч

    • Эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй хянах, төлөвлөх
    • Орчноо хялбар удирдаж тохируулах
    • Өрөө тус бүрийг бие даан тохируулах
    • Ажиллах орчин нь хүний эрүүл мэнд, бүтээлч чанар болоод бүтээмжид шууд нөлөөлж байдаг тул тохилог тав тухтай байдлыг бий болгох
    • Барилгын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалтын хугацааг сайжруулах
    • Халаалт, хөргөлттэй холбоотой асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх
    • Засвар үйлчилгээтэй холбоотой зардал, цаг хугацааг хэмнэх

    Барилга эзэмшигч

    • Барилгын үнэ цэнэ өсөх тул түрээсийн үнэ өндөр болж илүү ашиг олох боломжтой болно
    • Хэрэглээгээ уян хатан тохируулах боломж бий болж, зардал хэмнэнэ
    • Түрээслэгчийн зардал болоод тооцоог тусад нь гаргах боломжтой
    • Барилгын системүүдийг алсаас болон төвлөрсөн байдлаар хянах, удирдах боломжтой

    Ил тод процесс

    • Эвдрэл гэмтлийн мэдээллийг хялбар олж авна
    • Тогтмол засвар үйлчилгээ, хяналт шалгалтын хуваарийг компьютерын системээр хийнэ.
    • Тогтмол засвар үйлчилгээ, хяналт шалгалтын хуваарийг компьютерын системээр хийнэ.
    • Гэмтлийг эрт илрүүлж засварлах боломж бүрдэнэ

    Үнийн санал авах