• Бидний тухай
  • ESHOP
  • МЭДЭЭ
  • АЖЛЫН БАЙР
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • Хяналтын камер, видео аналитик

    Цогц аюулгүй байдлын систем- “Хяналтын камер, видео аналитик” ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМ

    Айл гэр, албан байгууллагын аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй. Камерын системийг хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглахаас гадна процессыг удирдан зохицуулах, тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ хийх зэргээр илүү өргөн хүрээнд ашиглаж болох юм. Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс асар том сүлжээ бүхий олон үйлдэлтэй, цогц систем хүртэл зохион байгуулах боломжтой. Дижитал Повер компани нь хяналтын камерын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлын их бүрнээр гүйцэтгэж буй бөгөөд чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан Axis, Dahua, Bosch, Milestone, Flir зэрэг нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй бид хамтран ажилладаг.

    Хяналтын камерын шийдлүүд нь ашиглах зорилго, орчин, онцлогоос хамааран олон сонголттой байгаа. Том хэмжээний талбай (үйлчилгээний заал, нийтийн эзэмшлийн талбай, г.м.) хянах өргөн өнцөгтэйгөөс авхуулаад жижиг эд анги, ажлын явц (касс, теллер, орох гарах хэсэг, г.м.) хянах нарийн өнцөгтэй, харанхуй орчинд шөнө болон гэрэл унтарсан үйд хянах функцтэй зэрэг төрөл бүрийн камеруудыг ашиглаж болно.

    Түүнчлэн маркетингийн болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийх зорилгоор хяналтын камерын хүн тоолох, царай таних, хөдөлгөөн дагах зэрэг орчин үеийн камер өөр дээр нь суудаг нэмэлт програмуудтай хамт ашиглаж ашиглалтын үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн, тусгай хэрэглээний дулаан харах камер буюу Infrared камерыг барилгын дулаан алдалт, ус алдалт, тусгаарлагчийн алдаа зэрэгт зориулж манай компани Монголын зах зээлд тусгайлан нийлүүлж байгаа билээ.

    Хяналтын камерын системийн үндсэн бүрдэл хэсэг

    IP дэд бүтэц

    IP камерууд

    Шаардлагатай програм хангамж

    Хяналтын дэлгэц

    Дүрс хадгалах төхөөрөмж

    БИДНИЙ ТҮНШҮҮД

    Хяналтын камерын системийг хэрэглэхийн давуу тал

    Ажиллах хүчийг
    хэмнэх

    Цаг хугацаа орон зайн
    хүндрэлээс гарах

    Хамгаалалт, аюулгүй байдал
    сайжрах

    Видео архив үүсгэх

    Дүрсийг боловсруулж бусад
    зорилгоор ашиглах

    Хяналт удирдлага сайжрах

    Видео аналитикийн систем гэж юу вэ?

    Видео аналитикийн систем нь хяналтын камерын цуглуулсан бичлэгийг илүү хурдан, илүү үр дүнтэйгээр хянаж, удирдахад зориулсан программ хангамжийн шийдэл юм. Энгийн хяналтын камер маш олон цагийн бичлэгийг тодорхой хугацааны турш хадгалдаг. Энэхүү их хэмжээний датаг хадгалахаас гадна ажилтан хяналтын камерыг байнга хянаж байж элдэв зөрчлийг илрүүлэх шаардлагатай болдог. Харин видео аналитикийн системийн тусламжтайгаар зөвхөн хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд бичлэг хийх, тусгайлан тохируулсан байдлаар зөрчлийн хөдөлгөөнийг илэрмэгц хяналтын камераар даган бичих боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь системд цуглах мэдээллийн хэмжээг багасгаад зогсохгүй, системийн төвөгтэй байдал болон зардлыг бууруулдгаараа бизнест давуу талыг авчирдаг.

    Хөдөлгөөн илрүүлэх, дагах систем

    Хөдөлгөөн илрүүлэх, дагах нь видео аналитикийн системийн гол үйлдэл бөгөөд хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд түүнийг даган замыг нь зурах технологи юм. Хөдөлгөөн илрэхэд, тухайн биеийн мөрийг нь дагах бөгөөд ямар нэг буруу үйлдэл /урсгал сөрөх, орж болохгүй хэсэгт нэвтрэх/ хийх үед хамгаалалтын хэсэгт дохио илгээнэ. Энэ дохиог хүлээн авсан хяналтын ажилтан шалгаж, тухайн асуудлыг шуурхай шийдэх боломжтой. Ингэснээр камерын хяналтын ажилтныг ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Мөн видео аналитикийн системд хуурамч дохиоллын эсрэг шүүлтүүр тавих боломжтой. Ингэснээр жижиг амьтан, замын гэрэл зэргийн хөдөлгөөнийг илрүүлж, дагах шаардлагагүй болох юм

    ДАВУУ ТАЛУУД

    Хүний хүчийг хэмнэнэ

    Олон камерыг нэг дор хянах чадвартай учир тэдгээрийг заавал хянаад сууж байх хамгаалалтын олон тооны ажилтан шаардлагагүй болох юм. Энэхүү систем нь хэн нэгэн хориотой бүс рүү нэвтрэх, машин урсгал сөрж явах эсвэл хэн нэгэн хяналтын камерыг эвдэх гэж оролдох зэрэг үйлдлийг илрүүлэх чадвартай. Хэрэв эдгээр үйлдлүүдийн аль нэг нь болсон тохиолдолд систем хамгаалалтын албанд мэдээлэл илгээх болно.

    Илүү бага дата цуглана

    Энэхүү систем нь дуу авиа, хөдөлгөөн мэдрэгчийн тусламжтайгаар ямар нэг үйлдэл илэрсэн үед л бичлэг хийдэг учир маш бага хэмжээний датаг систем рүү илгээдэг. Видео аналитикийн тусламжтайгаар зөвхөн хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд л бичсэн багахан хэмжээний дата л хадгалагддаг. Энэ нь хүний хөдөлгөөн багатай байдаг газарт илүү давуу талыг авчирдаг.

    Илүү хурдан

    Видео аналитикийн систем бичлэгээ хадгалахдаа шошгожуулдаг учир бичлэг шүүхэд илүү эмх цэгцтэй байдаг. Жишээ нь хүлээн авалт зохион байгуулдаг газрууд тухайн өдрийнхөө бичлэгийг эвентийн нэрээр нэрлээд хадгалчхаж болох юм. Ингэснээр тэр өдрийн бичлэгийг ухрааж үзэхэд илүү хялбар болдог.

    Хүний хүчийг хэмнэнэ

    Олон камерыг нэг дор хянах чадвартай учир тэдгээрийг заавал хянаад сууж байх хамгаалалтын олон тооны ажилтан шаардлагагүй болох юм. Энэхүү систем нь хэн нэгэн хориотой бүс рүү нэвтрэх, машин урсгал сөрж явах эсвэл хэн нэгэн хяналтын камерыг эвдэх гэж оролдох зэрэг үйлдлийг илрүүлэх чадвартай. Хэрэв эдгээр үйлдлүүдийн аль нэг нь болсон тохиолдолд систем хамгаалалтын албанд мэдээлэл илгээх болно.

    Үнийн санал авах